Завхан аймгийн прокурорын газраас Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран төрийн байгууллагуудын албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт асуулт, хариултын тэмцээнийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулжээ.
Тэмцээнд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын 70 орчим албан хаагчид оролцож, мэдлэгээ сорьсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар