Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1931 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор Хантайшир аймгийг татан буулгаж, Завхан аймгийг байгуулж байсан түүхтэй.
Засгийн газрын энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр 1931 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн хувьсгалын түр хороо анхдугаар хуралдааныг хийж, Хантайшир аймгийн яам ба шүүн таслах газруудыг татан буулгаж, шинэ аймгийн зохион байгуулалтыг төр хороо ба шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай хэлэлцсэн байна. Энэ үеэс Завхан аймгийн прокурорын газар үүсч хөгжсөн түүхтэй.
Завхан аймгийн прокурорын газрыг прокурор, мөрдөн байцаагч гэсэн 2 орон тоотой байгуулж, 36 сум, 280 гаруй багийг харьяалан хяналтын ажлаа эхлүүлжээ. 1931 оны 10 дугаар сарын 13-ны өдөр анх удаа эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцож байжээ.
Тус аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар нь шүүхийн харьяаллыг дагаж 2008 оны 10 дугаар сараас эхлэн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Түдэвтэй, Тэлмэн, Тэс сумдыг харъяалан ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар