ПРОКУРОР, АЖИЛТНУУД ГАЛ УНТРААХ ПРАКТИК СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУД ГАЛ УНТРААХ ПРАКТИК СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Онцгой байдлын хэлтэстэй хамтран прокурор, ажилтнуудад галын аюулгүй байдлын талаар анхан шатны мэдлэг олгох сургалтыг 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан байна.
Сургалтын хүрээнд гарч болзошгүй гамшиг, гал түймэр болон гэнэтийн ослын үед гал түймэр, аврах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, гал түймэр унтраах анхан шатны болон гамшгийн үед хэрэглэгдэх багаж хэрэгсэлтэй хэрхэн харьцах талаар практик сургуулилт хийжээ.