ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг болон Байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт шийдвэрлэлтийг сайжруулах зорилгоор холбогдох байгууллагын алба хаагчидтай уулзалт хийжээ. 
Уулзалтад тус сум дахь Засаг даргын Тамгын газар, ойн ангийн удирдлага, алба хаагчид болон тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 32 аж ахуйн нэгжлийн төлөөлөл оролцсон байна.