ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн прокурорын газраас тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах өдөрлөг зохион байгуулжээ.

 Өдөрлөгийн үеэр аймгийн ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн ахлах ангийн 160 гаруй сурагчдын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж, идэвхтэй оролцсон сурагчдад дурсгалын зүйл гардуулсан байна.

 Мөн тус аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас сумын 2 дугаар сургуулийн төгсөх ангийн 60 орчим сурагчдад Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудаар сургалт оржээ.