Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийг иргэдэд таниулан сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
Мөн хүүхдүүдийн дунд “Хүүхдийн эрх бидний нүдээр” сэдэвт эссэ бичлэгийн болон гар зургийн уралдаан зарлаж, идэвхитэй оролцсон сурагчдыг шагнаж урамшуулсан байна. Тус уралдаанд нийт 40 орчим хүүхэд оролцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар