Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтран Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат сумдын иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр яриа, таниулга хийх ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал, Мал хулгайлах болон Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн иргэдийн хүлээх үүрэг, хариуцлага, прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажиллагааны талаарх ойлголт зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар