Завхан аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр аймгийн төрийн байгууллагын алба хаагч нартай уулзалт зохион байгууллаа.
Тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас сумын төрийн албан хаагчдад прокурорын байгууллагаас хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн онцлог ажлуудын талаар мэдээлэл хийж, цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааг эрчижүүлэх асуудлаар санал солилцов.
Тус прокурорын газраас төрийн алба хаагчтай хийх уулзалтыг 2025 оны 10, 11 дүгээр саруудад 4 ээлжээр зохион байгуулж байгаа бөгөөд нийт 90 орчим төрийн албан хаагчийг хамруулсан.
Улсын Ерөнхий Прокурорын Газар