ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛД УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛД УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Завхан аймгийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан  хохирлыг төлүүлэхэд хамтран ажиллах талаар төрийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Байгаль орчны газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагч нар оролцлоо.

Аймгийн прокурорын газраас “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх нь”, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтөд учрах эрсдэл”, Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас “Төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчиж буй өнөөгийн асуудал, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь”, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын асуудал” сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлгээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг авч, хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. 

Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөөгүй тохиолдлыг судлах, нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбай, эд зүйлийн үнэлгээг тогтоож хариуцах эзнийг тодорхой болгох, хариулга маллагаагүй мал, амьтнаас үүдэлтэйгээр сумын төв доторх ногоон байгууламжийг эвдэж гэмтээх, устгасан тохиолдолд буруутай этгээдээр холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх, төр, нийтийн ашиг сонирхол учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч, энэ оны II, IV улиралд биелэлтийг тооцож ажиллахаар шийдвэрлэлээ.