ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЗОРИЛГОТОЙ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ” ОРОЛЦЛОО

A- A A+
ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЗОРИЛГОТОЙ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ” ОРОЛЦЛОО

Завхан аймгийн прокурорын газраас 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Улиастай сумын Баруун бүсийн худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулагдсан хуульчдын про боно буюу “Нээлттэй өдөрлөг”-т оролцож, прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл өглөө. 

Тус өдөрлөгт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагууд, Шүүхийн тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Онцгой байдлын газар, Архивын тасаг, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож, хүний эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд мэдээлэл өглөө.  

Аймгийн прокурорын газраас байгууллагын үйл ажиллагааны талаар бэлтгэсэн видео, контентийг дэлгэцэд байршуулж, иргэд, олон нийтийн санал, сэтгэгдлийг сонсож, гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох арга хэмжээг авахаас гадна орон нутгийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийлээ.