“ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ БА ХҮНИЙ ЭРХ СЭДЭВТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

A- A A+
“ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ БА ХҮНИЙ ЭРХ СЭДЭВТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас санаачлан “Хууль тогтоомжийн хэрэгжилт ба хүний эрх сэдэвт” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт прокурор, шүүх, цагдаа, өмгөөлөгч, нотариат зэрэг хуулийн байгууллагын эрх бүхий 45 албан тушаалтан оролцлоо.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь эрүү, иргэний болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хуулийн байгууллагуудын хамтын үйл ажиллагааг сайжруулах, ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилготой юм.

Оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх, хүний эрхийг хамгаалах, хохирогчийн эрхийг сэргээх, төрийн болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах талаар тодорхой шийдэлд хүрч хамтран ажиллахаар боллоо.