ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД АНХААРАХ АСУУДЛАА ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД АНХААРАХ АСУУДЛАА ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан, Сүхбаатар, Дундговь аймгийн болон Налайх-Багахангай дүүргийн прокурорын газрууд хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хамгаалахад анхаарах асуудал” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт дээрх нэгж прокурорын газруудын ерөнхий прокурор болон бусад прокурорууд цахимаар оролцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар харилцан мэдээлэл хийж, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцон, хүний эрхийг хамгаалах чиглэлээр цаашид хийх ажлаа тодорхойлсон ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо.

Цахим хэлэлцүүлгээс хүний эрхийг хамгаалах чиглэлээр хууль, зааварт өөрчлөлт оруулах, холбогдох судалгааг улсын хэмжээнд хийх талаар саналаа Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.