ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Завхан аймгийн прокурорын газраас төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх, гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийг тогтоож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлт”-ийг 2024, 2025, 2026 оны I дүгээр улирлын байдлаар судалжээ.

Судалгаагаар 36 төрийн албан хаагчид холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлснээс Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг”, 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргүүд хамгийн их үйлдэгдсэн бөгөөд дийлэнх нь согтуугаар үйлдэгдсэн байна.

Тус прокурорын газраас судалгаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар аймгийн төрийн байгууллагуудын удирдах ажилтны хуралдаанд мэдээлэл өглөө.

Цаашид төрийн албан хаагчдын ёс зүй, биеэ авч явах байдал, харилцаа, хандлагад анхаарах, байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бодитой, үр дүнтэй төлөвлөх, зохион байгуулах талаар санал солилцлоо.