Завхан аймгийн прокурорын газраас санаачлан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг мөрдөгч, прокурор нарыг оролцуулан 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Завхан аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн болон 24 сумын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд, Завхан аймгийн прокурорын газар, Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорууд хамрагдлаа.
Хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг зөрчихгүй байх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцож, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар