УЛСЫН БҮРТГЭГЧ НАРТ ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
УЛСЫН БҮРТГЭГЧ НАРТ ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Завхан аймгийн прокурорын газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар хяналтын улсын байцаагчийн эрх олгогдсон сумдын улсын бүртгэгч нарт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууулахад анхаарах асуудал”, “Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-ийн талаар сургалт зохион байгууллаа.

Тус сургалт нь шинээр хяналтын улсын байцаагчийн эрх олгогдсон эрх бүхий албан тушаалтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, “Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-д хэрхэн ажиллах талаар ойлголт өгөх, зөрчлийн хэрэг бүртгэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх үндсэн зорилготой юм.

Сургалтад Завхан аймгийн Асгат, Баянтэс, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Тэлмэн, Тэс, Ургамал, Цагаанчулуут, Цэцэн-Уул сумдын 13 улсын бүртгэгч хамрагдлаа.

Цаашид улсын бүртгэгч нарын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар боллоо.