СУРАГЧДАД БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗӨВ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
СУРАГЧДАД БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗӨВ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Завхан аймгийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын экологийн боловсрол дээшлүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдлэг олгох сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд зохион байгууллаа.

Тус сургалтад Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын 3, 4 дүгээр сургууль, Чандмань-Эрдэнэ, Жавхлант цогцолбор, Дэвшил, мөн Монгол Улсын Их Сургуулийн харьяа Завхан аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургуулийн 402 сурагч хамрагдлаа.

Сургалтаар хүн, байгаль хоёрын харилцан хамаарал, ойн мод, ургамал, ан амьтнаа хайрлан хамгаалахын ач холбогдол, хог хаягдлын сөрөг нөлөө, байгальд ээлтэй зөв хандлагыг төлөвшүүлэх талаар мэдээлэл өглөө.